Их хуралд 534 хуульч оролцож байна
2017-10-28

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд болж байна.

 

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулдаг. Энэ удаагийн хурлаар зургаан асуудал хэлэлцэгдэхээр болжээ. Тодруулж хэлбэл, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан сонсох, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл сонсох, Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж батлах, "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийх, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал хэлэлцэх дараалалд багтсан байна.

 

Хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд энэ удаагийн Их хуралд шүүгчийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 213, бусад хуульчдын төлөөллөөс 107 хуульч буюу нийт 534 хуульч төлөөлөгчөөр сонгогдон оролцож байна.  

Shuud.mn
Сонин хачин
magret james:
Сайн уу, Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ??? Та өртэй юу? Чи муу зээл байна уу? Та банкуудаас татгалзсан уу, танд өөрийн бизнес эхлэхэд зээл хэрэгтэй юу? Ядуу муу байгаа ч Хүмүүст зээл олгодог. Бид бизнесийн болон хувийн зээлийг урт, богино хугацаагаар сонгож хувь хүн, компаниудын хувьд бага хүүтэйгээр 2 хувийн хүүтэй зээл олгож байна. Бидний зээлийн программист хурдан бөгөөд найдвартай, өнөөдрийг өргөж, шуурхай хариултаа аваарай. Зээл сайн даатгалтай, 100 Баталгаат, хэрэглэгчид хамгийн их аюулгүй байдлыг хангана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу MAGRETJAMES321GMAIL.COM. И-мэйл хаяг MAGRETJAMES321GMAIL.COM Ноён Magret James MD Гүйцэтгэх захирал
2017-10-28