Европын гурван улс үерт автжээ
2017-10-30

Герман, Польш болон Чех улсыг энэ амралтын өдөр хүчтэй хар салхи дайран өнгөрсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Герман улс

 

Уг байгалийн гамшгийн уршгаар таван хүн амиа алдсан гэнэ. Герман улсад гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 63 настай эрэгтэй амиа алдаж, дөрвөн хүн бэртжээ.

 

Харин Чех улсыг 180 км/цагийн хурдтай хар салхи дайран өнгөрч, иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан аж.

 

Германы Гамбург хотын төв усанд автсан байна. Эрх баригчид төмөр замын үйлчилгээг хэсэгчлэн зогсоох шийдвэр гаргасан бол Польш болон Чех улсад гэрлийн шугамууд сүйдэж, олон мянган өрх цахилгаангүй болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин