АН Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
2017-10-30

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн төсөл болон энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолд байр сууриа нэгтгэж  хэлэлцэж байгаа юм. 

 

Харин МАН-ын бүлгийн хуралдаан одоо эхлэх гэж байна. Тус бүлгийн хуралдаанаар  "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл,  Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэхээр төлөвлөжээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин