Зам тээврийн ослоор найман хүн амиа алджээ
2017-10-30

Энэ амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 681 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 446 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 7 нь бага насны хүүхэд байв.

 

 

Орон нутгийн замуудад зам тээврийн  ноцтой таван осол бүртгэгдэж, үүний улмаас 8 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна.  Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 20 км-т асфальтан замд Шанд гэх газар T.Landcruiser-80 маркийн автомашин онхолдож, жолооч 39 настай Г, зорчигч Г нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг Эрчим хүчний ТӨХК-ийн урд асфальтан замд амины T.Crown маркийн автомашин дулааны хоолойн шугам мөргөж, жолооч зорчигч нарын 3 хүний амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

 

Иймд жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгслээс жолоодохоос татгалзаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин