Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулна
2017-10-30

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ удаагийн хэлэлцээрээр зөвхөн төрийн албан хаагчид бус нийт иргэдийн орлогыг хэрхэн нэмэх талаар хэлэлцэж, санал нэгдсэн гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллийн эхэнд хэлэв.

 

Мөн тэрбээр гурван талын санал нэгдсэн асуудлуудыг танилцуулав.

 

-Орлого багатай хэсэгт хураамжийн хэлбэрээр очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулна. Ингэхдээ сайн дураараа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийн шимтгэлийг 50 хувиар бууруулахаар болжээ. Энэ шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ.

 

-Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулна. 2018.01.01-нээс ХАОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт жилдээ 84 000 төгрөг байсныг 120 000 төгрөг болгоно.

 

-Төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудалд санал нэгдсэн. Гэхдээ үндсэн цалинг нэмэхгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогын нэмнэ. 2017 оны төсвийн тодотголд 55.4 төгрөг тусгасан. 2018 оны төсөвт 56.2 тэрбум төгрөг тусгаж буй. Нийт 112 тэрбум төгрөгт багтааж, төрийн албан хаагчдын орлогыг нэмнэ.

 

-Төсвийн байгууллагын орлогын хэмнэлтийг зөвхөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалинг нэмэхэд зарцуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулна.

 

-Нийгмийн даатгал, халамжийн сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийг ирэх оноос нэмнэ.

 

-Хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа эхчүүдэд сар тутам мөнгөн тэтгэмж олгоно.

 

-Өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эхэд улиралд нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно

 

-Их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутнууд өөрийнхөө нэрээр Боловсролын зээлийн сангаас зээл авах боломжийг бүрдүүлнэ.

 

-Малчдын тэтгэврийн насыг урагшлуулсан хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Teneg hun huurch bga yum shig malnuud ve miniihiig nemeed tergevert suuhig mini hoishluuad bga biz de taarsan taar shuudainuudda zoriulhiin
2017-10-30
их муу:
Эрүүл мэндийн даатгалыг буруулна гэдэг чинь эмнэлэгийн үйлчилгээг чанаргүй болгон гэсэн үг. Харин ингэж маргартаж байхын оронд бусдад эрүүл мэндийн даатгалаа ашиглуулж болно гэж хэлээч дээ . Төр сохор болсон юмуу муу ёр байгаадаа
2017-10-30
ЧИ ҮҮНИЙГ УНШ ДАА ЧИНЗОРИГОО:
Нийгмийн даатгал, халамжийн сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийг ирэх оноос нэмнэ. -Хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа эхчүүдэд сар тутам мөнгөн тэтгэмж олгоно. -Өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эхэд улиралд нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно -Их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутнууд өөрийнхөө нэрээр Боловсролын зээлийн сангаас зээл авах боломжийг бүрдүүлнэ. -Малчдын тэтгэврийн насыг урагшлуулсан хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ. ЧИ ЛУСЫН ХААН УУ. ЧИНЗОРИГОО
2017-10-30
Зочин:
ЧИНЗОРИГОО ЧИ НЭГ ЮМ ОЙЛГО_ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 50 ХУВИЙГ ХАСАХ ЮМ БОЛ. НЭРТЭЙГЭЭР НЬ БҮР 100 ТӨР ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАРИУЦАН ДААНА ГЭЧИХ. ЯМАР ЭРГҮҮ ДАГЗ ВЭ ЧИ. ХЭНИЙГ ДЭМЖИХ ГЭЖ ХЭНИЙГ ХОРЛООД БАЙГААН. ҮҮНИЙГ ЧИНЬ ХЯТАД ОРОС 2 Т БОЛ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭДИЙМ ДАА.
2017-10-30
Зочин:
Өрх толгойлсон эцэг, эхчүүд нэг хүүхэдтэй байсан ч тэтгэмж өгөх хэрэгтэй. Ялангуяа эцгүүдийг бүр илүү харж үзмээр юм. Эрэгтэй хүнд арайл хүнд тусна
2017-10-30
Зочин:
Хүн амын орлогын татвараа 500 мянгаас доош цалингаас авахаа больчих. Тэгвэл жинхэнэ ажилтан хүн болгонд хүртээмжтэй
2017-10-30