Зөвшөөрөлгүй дуут дохиог хурааж эхэллээ
2017-10-30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тээврийн хэрэгслийн дуут дохиог цэгцлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ дагуу Замын цагдаагийн газраас зөвшөөрөлгүй дуут дохиог хурааж эхэллээ. 

 

Замын цагдаагийн байгууллагаас өнөөдөр зам дээр гэнэтийн шалгалт хийсэн байна. Өнөөдөр өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохио хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ. “Эрдэнэс Таван толгой” компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60-аад байгууллагын удирдлагууд дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хураасан байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
odoo ene darga nar tatvar tologch nariin mongoor benzin hiigeed ehner huuhdee surguuld n hurgej ogdoggui bolgoh huuliig oruuah heregtei.
2017-10-30
zochin:
tsagdaa ajilaa hiideggui bsan bnaa asuudal uusch olon niit anhaarsani daraa 50-60 aar ni huraaj ehlevee gej heseg hugatsaani butsaagaad munguur ugchihgui bol
2017-10-30