Белги улс Каталоны тэргүүнд орогнол олгохоо мэдэгдлээ
2017-10-30

Испанийн эрх баригчид Каталоны тэргүүн  Карлес Пуждемонтын эрх мэдлийг цуцлаад байна. Мөн түүнийг Испанид эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн буруутгаж, яллахаа мэдэгдлээ. Түүнд 30 гаруй жилийн ял төлөвлөж буй талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна.

 

 

Тэгвэл эрх мэдлээ алдахад хүрээд буй Карлес Пуждемонтад Белгийн Засгийн газар “улстөрийн орогнол олгоход бэлэн” хэмээн тус улсын Цагаачлалын албаны сайд Тео Франкен мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

Каталон муж улсад энэ сарын эхээр тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал хураалт болсон. Санал хураалтад оролцсон 2.2 сая иргэний 90 хувь нь “Каталоныг тусгаар, бие даасан улс болох”-ыг дэмжсэн билээ.

 

"Испанийн эрх баригчид уг санал хураалтыг "хууль бус" хэмээгээд Каталоны бүрэн эрхийг цуцалж, Мадридаас шууд удирдахаас гадна Карлес Пуждемонтыг огцруулах болно" хэмээн хоёр долоо хоногийн өмнө сануулаад байсан юм.

 

Испанийн парламент дуу нэгтэйгээр Карлес Пуждемонтыг огцруулахыг дэмжиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
salna gesneerl salz taaraa yund horig taviad bna
2017-10-30