Хятадад Орос модель нас баржээ
2017-10-31

БНХАУ-ын Шанхай хотын загварын долоо хоногт оролцсон ОХУ-ын иргэн, модель Влада Дызуба гэх 14 настай охин уг шоуны дараа нас барсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Влада Дызуба

 

Модель охин Шанхай хотын загварын “ESEE Model Management”-т ажилладаг бөгөөд ажилдаа тун дуртай нэгэн байсан хэмээн найзууд нь хэлэв.

 

Хятадад моделиор ажилладаг гадаадын загвар өмсөгчдийн ихэнх нь Орос бүсгүйчүүд байдаг гэнэ. Тус улсад 16 наснаас доош насны охидыг загвар өмсөхийг зөвшөөрдөг учир олон моделиуд Хятадад их ирдэг байна.

 

Владагийн толгой байнга эргэдэг байсан бөгөөд олон ч удаа ухаан алдаж байсан талаар эмчийн тайланд дурьдсан аж. Охины үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд уг хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэв.

 

“ESEE” агентлагийн тэргүүн хатагтай Фанг “Тэр гайхалтай охин байсан. Тэр их идэх дуртай байсан” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tolgoi ni ergej uhaan aldaj unadag bsan gej bn shdee, mayagtai teneg yumnuud turanhai baih gej hooloo soigoo biz ..ed uur yadii...
2017-10-31
Zochin:
Amiig ni horloson baih ataarahsan ymnuud.
2017-10-31
Зочин:
Өөрийхөөрөө бүз тайлбарла. Мал монгол оо.
2017-10-31
Зочин:
өлбөрөөд үхжээ идэх дуртай байсан боловч идүүлээгүй болтой
2017-10-31
zocnin:
buzar haytaduud mongonii shunaltai iim bj taaraa ..
2017-10-31