МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
2017-10-31

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа цаг орчмын дараа эхэллээ.

 

Үдээс өмнөх хуралдаанаар гишүүн Я.Содбаатар "2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэхийн өмнө Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн хоригоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын асуудал яригдана" хэмээн завсарлага авч байсан юм. Засгийн газрын зарим сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьсанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан тушаал түдгэлзээд байгаа билээ. Тиймээс хуулиараа ирэх оны улсын төсвийг хэлэлцэхэд Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгөх боломжгүй юм. 

 

Харин үдээс хойшхи хуралдаан эхэлж байгааг УИХ-ын дарга мэдэгдээд 2018 оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх талаар танилцуулав. . Хэлэлцэх асуудлыг танилцуулах үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "2018 оны улсын төсвийг төслөөр манай бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэж, санал гаргаж байгаа. Тиймээс тав хоногийн завсарлага авах санал гаргаж байна" гэлээ. 

 

Ийнхүү МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгснөөр өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв. 

 

Хэдийгээр МАН-ын бүлгийн хуралдаанаар  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурь хүрсэн гэж мэдээлсэн ч дотроо зөрчилтэй байгаа бололтой. Өнөөдөр үдээс өмнөх хуралдааны дараагаар  УИХ дахь МАН-ын бүлэг 33:32-оор талцан, экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхаярваа нарын өрөөнд хоёр хуваагдан цуглаж, хуралдсан  сурагтай. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ра:
УИХ -ыг тараая
2017-11-01
олхг:
Хянхярваа боль. бөгс долоогч гацаагч минь ажил хийлгэ
2017-11-01
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-31
ард:
Ч. Хүрэлбаатар гэгч ширэн нүүрлэсэн төрөөс төрсөн тэрбумтан хувалз өөрийн сайн дураар засгаас зайлж болдоггүй юм байхдаа. Сайд болохын тулд Эрдэнэбатын ЗГ-ыг нүүрээ минчийлгэж байгаал унагасан нүдний булай даа хөөрхий.
2017-10-31
Зочин:
МАН бүтэхгүй юм байна. УИХ ыг тараа.
2017-10-31
irgen:
man ch hoorhiidee tor batij chadashgui dee ih huralig taraah stsg ni bolson um bish uu
2017-10-31
Zochin:
Ene avilgalch MU-iin bayalgiig 30 ger bultei huvaan iddeg saidaa tavih ny uu yah ny be haraj l baiya,herev ene hun saidaar uldvel chonond honi hadgaluulsan ulger boloh baikh daa
2017-10-31