МАХН-ын их хурал ирэх сард болно
2017-11-01

МАХН-ын гишүүд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн:

 

-Бид шаардлага тавьж, бага чуулганаа хуралдуулсан. Бид чуулганаар шаардлага хүргүүлэхээр очиход биднийг авч уулзаад МАХН-ын дарга Н.Энхбаяр  “Та нар хэн юм, наад цаасаа аваад зайлцгаа гэсэн бол Тамгын газрын дарга Уламбаяр гэдэг хүн намын ахмад гишүүнийг зодсон. Бид цагдаад шалгуулж байна.

 

Бага чуулган гэгч хурлын тогтоол нь гишүүдээ доромжилсон. О.Баасанхүүг АН, МАН-д хувирлаа гэж хэвлэлээр гүтгэж байна. Тийм зүйл байхгүй. Бид бага чуулганаар Их чуулганы товыг зарлаач гэсэн шаардлага тавьсан. Дүрэмдээ хоёр жил тутам хуралдах заалттай. Тиймээс бид намын их хурлыг 12 дугаар сард багтаан хийе гэж 120 хүн шийдвэрлэсэн.   МАХН-ын их хуралд  1000 гаруй төлөөлөгч оролцоно хэмээн мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин