Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан ажил хаяна
2017-11-01

Гэрэл зургуудыг MPA.mn

 

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийн үр дүнг Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхисон билээ. Тэд Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагчдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, энэ сарын 13-наас эхэлж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болжээ. 

 


Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70 мянга орчим ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгдэнэ хэмээн Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuw zuw zasgin gazar tsalin nemii gej bodohgui l baina daa hereggui ded said ded darga nart zartsuuldag munguu bagsh nart ugch bolno shuu dee
2017-11-01