Үйлчилгээний чанарыг амьдралын чанарт хүргэхээр хуралдаж байна
2017-11-01

Монгол Улсад нийгмийн ажилтан мэргэжил үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Үйлчилгээний чанарыг – амьдралын чанарт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Найрамдал цогцолборт өнөөдөр эхэллээ.

 

 

Уг хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөжлийн газрын дарга О.Алтансүх, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Сүх-Очир, БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Сан муг зэрэг хүндэт зочид төлөөлөгч болон Монгол Солонгосын хөдөлмөр халамжийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид, практик нийгмийн ажилтнууд илтгэл тавих юм.

 

Түүнчлэн нийслэл, дүүрэг, сургууль, гэр бүл, хүүхэд халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагын 500 нийгмийн ажилтан оролцож байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин