ӨАБНУ 2023 оны ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө
2017-11-01

 

Рагбийн спорт өндөр хөгжсөн цөөхөн орнуудын нэг болох Өмнөд Африкийн бүгд найрамдах улс 2023 оны ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Энэ тухай өчигдөр Дэлхийн Рагбийн холбооноос мэдээлсэн байна.  2023 оны ДАШТ-ийг хүлээн авах улсыг энэ сарын 15-ны өдөр Их Британийн Лондон хотод тодруулах юм. Уг нь сүүлийн шалгаруулалтад Ирланд, Франц улсууд шалгараад байсан бол ӨАБНУ-ын хувьд дотоодын асуудлаасаа болж тодорхойгүй хугацаанд эрхээ хасуулаад байсан нь ийнхүү эцэслэсэн байна.

 

Өмнө 1995 онд Рагбийн ДАШТ-ийг хүлээн авч, шигшээ баг нь нутагтаа цомын эзэн болж байсан бол 2007 онд мөн тус улсын шигшээ баг Францын Дэлхийн аваргад түрүүлж байсан түүхтэй.

 

ӨАБНУ-ын хувьд тэмцээнийг хүлээн авах нөөц бололцоогоор ч дээгүүр бичигдэж байгаа нь гарцаагүй. 1995 оны Дэлхийн аваргын бүтээн байгуулалтаа тус улс бүрэн хадгалж чадсан бөгөөд 94.7 мянган хүний суудалтай FNB цэнгэлдэх нь одоогийн өрсөлдөгч Франц, Ирланд улсуудын алинд ч байхгүй. Мөн хамгийн багадаа 40 мянган хүний суудалтай долоон өөр цэнгэлдэх хүрээлэн тус улсад бэлэн байгаа юм.

 

Өмнөд Африкийн улирдагчид энэ цэнгэлдэх хүрээлэнгүүддээ түшиглэн 2010 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий амжилттай хүлээн авч явуулсан билээ.    

 

Г.Баяраа

 

 

 

Shuud.mn
Сонин хачин