ХСИС-ийн захирлаар хурандаа Ө.Энхтөрийг томилжээ
2017-11-01

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томиллоо. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авч, Их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав.

 

 

ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ “Миний бие төрөлх сургуульдаа томилогдон, та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бие биенээ харилцан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” гэв.  

 

 

ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нь эрх зүйч мэргэжилтэй. Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Unen goy tomilgoo hiideg uhaantai
2017-11-02
Зочин:
Nyamdorj tomilson yumy?xuuli zvin saidin tushaalaar gee biz de..nyamdorj tsagda.n dargaas n xusaa biz de.er oilgoxo bla.
2017-11-01
Зочин:
Nyamdorj tomilson yumy?xuuli zvin saidin tushaalaar gee biz de..nyamdorj tsagda.n dargaas n xusaa biz de.er oilgoxo bla.
2017-11-01
zochin:
Tsagdaagiin dargaas buuhaar HSIS-t ochdog debshiheeree Tsagdaagiin darga boldog hedhen huraldaa generalaas oor hun MONGOLIIN tsagdaad alga uu
2017-11-01
Зочин:
tsagdaa nar surguuliin zahiralaa tomildog umuu. bolovsroliin yamand haryaluulaad togsgood tsagdaagiin medeld n ogch baival zugeer bish uu. tehgui bol tsagdaa dotorhi buleglel alga boloh uu
2017-11-01
Зочин:
АТГт байхдаа нутгийн ах ЗХЖШ-ын дарга асан Бямбажав генералын Налайхын нисэхийн ангийн аэродромыг АСЕМд зориулж засах нэрийдлээр 19 тэрбумын, цэргийн 6км төмөр зам хуулж зарсан, байлдааны нисэх онгоцны мотор хойд Солонгост зарах гэсэн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон хүн ингээд явж байх гэж. Үнэн гэж хаана байна энэ төрөөс хайгаад олдохгүй юм. Писка.
2017-11-01
Зочин:
Нэгнээс нь халдаад л нөгөөрүү нь явуулж байдаг шал утгагүй юм
2017-11-01