Исламын улсын өмнөөс АНУ-д халдсан гэв
2017-11-02

АНУ-ын Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт энэ амралтын өдөр террорист халддлага гарсан билээ. Халдлагын улмаас найман хүн амиа алдаж, 15 хүн шархадсан аж.

 

 

Цагдаагийнхан дээрх халдлагыг үйлдсэн Узбекстан гаралтай Сайфулло Сайпов гэх 29 настай эрийг баривчилж, мэдүүлэг аваад байна.

 

Мөн түүнийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн хөлсний цэрэг хэмээн таамаглаж буйгаа Нью-Йорк хотын дарга Билл де Блазио мэдэгдлээ.

 

Учир нь гэмт этгээд халдлага үйлдэхдээ ашигласан ачааны машинаас тус бүлэглэлд үнэнч байхаа амласан бичиг олдсон юм. Тэрбээр мөн иргэдийг дайрсаныхаа дараа “Аллах агуу юм” хэмээн хашгирч байжээ.

 

Сайфулло Сайпов анхны мэдүүлгийнхээ үеэр “Би Исламын улсын өмнөөс халдлага үйлдсэн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин