Бибер, Селена нар эргэн нийлжээ
2017-11-02

Дуучин Жастин Бибер болон Селена Гомез нар Лос Анжелес хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэд кофе шопоор үйлчлүүлэхээс гадна олныг үл тоон дугуйгаар зугаалсан аж. Бибер, Селена нар өмнөх шигээ сайхан харилцаатай байсан талаар гэрчүүд өгүүлэв.

 

Хос өнгөрсөн амралтын өдөр хамтдаа өдрийн хоол идсэн билээ.

 

 

Мөн Селенаг найз залуу Викэндээс салсан хэмээн шар хэвлэлүүд мэдээлж байсан ч уг мэдээллийг тэд хараахан батлаагүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sine chagiin bazaanyyd ikhe zantai boloogyi!samuural hylgai ikhee!ene hoyor saihan amerikchyydaar daajin hiih yumdaa!tyynd ni amerikchyyd dagah yostoi yum sig?...
2017-11-02