УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
2017-11-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Өөрийнхөө толгой дээр байгаа хэрээг харахгүй байж, хүний толгой дээрх ялааг харахаа боль. Буруугаа битгий АН руу чихээд бай. Бид яасан юм. Та нарыг хараад сууж байна. Ард түмэн ч та нарыг хараад сууж байна. Ашиг сонирхлын зөрчил байгаа нь үнэн. Үүнийг шийдээд өг. Оюутолгой болон бусад ордоос орж байгаа орлогыг Монголд оруулахыг та нараас шаардаж байгаа" гэсэн юм.

 

Ингээд Засгийн газрын гишүүнийг томилох тухай УИХ-ын 58 дугааар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхйилөгчийн хоригийг хүлээж авах боломжгйү гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа.

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувийн саналаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авсангүй. 

 

Одоо чуулганы хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хэрүүлийн бузар болсон их хурлын гишүүдийг тараая! Ард түмэнд хэрэгтэй хүн нэг ч алгаа!
2017-11-02
irgen:
Eronhiilogch uls ornoo ood ni tatah zorilgoor horig tavisaniig ih hural uman chinee bodohgui nogoo l bie binee hamgaaldag heveeree,,,,ih hurliig songuuliar zeverlehees naash uls tor zevershihgui um baina l daa,,,,
2017-11-02
Зочин:
Энэ Эрдэнэбат сая л ганц үнэн үг хэллээ Зикагийн хоронд хордоод олонхоо бүрдүлэж чадахгүй бол ёстой хохин гэдэг үнэн гэхдээ Мөнхбатаас өгсүүлээд бараг л тогой рүү гаа мулмаж байн харин сайн юм боллоо олон түмэн харлаа монголчууд ямар ч үед дээрлэхүүлж байгаан талд нь гардаг юм даа дэрлэхээд дормжлоод басамжлаад худлаа хорлоод байгаа хүмүүсийг нэг юм ялгаад байдаг болчихсон юм аа яагаав хорт зикаг АН дарга УИХ дарга байхад АН-н дүүрэг баянголд нам тавьсан
2017-11-02