Хөх хотод Монголын соёлын өдрүүд болж байна
2017-11-02

Монгол Улсын соёлын өдрүүд өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 3-ны хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдрийн нээлтэнд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцжээ.

 

Мөн Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг, тус холбооны тэргүүлэгчид болон Улсын  драмын эрдмийн театр,  Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Дундговь аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцож байна.

 

Өвөрмонголын музейд  нээгдсэн “Өнөөдрийн Монгол Улс” гэрэл зургийн үзэсгэлэнгээр соёлын өдрүүдийн арга хэмжээ эхэлж, Өвөрмонголын Урлагийн их театрт тоглосон “Найрын ширээ”  драмын жүжгээр үргэлжиллээ. 

 

Түүнчлэн Өвөрмонголын Үндэсний урлагийн их театрт хоёр орны уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт  болно гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин