Тариалангийн компаниудад нөхөн төлбөр олгоно
2017-11-03

 

2017 онд Улаанбуудайн даатгалд даатгуулсан нийт аж ахуйн нэгжүүдээс 4 аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор боллоо. Тус компаниудад батламжийг гардуулах арга хэмжээ өнөөдөр 11.20 цагт UBH center, 14 давхарт 1412 тоот “Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК”-ийн байранд болно.

 

Нэрлэсэн эрсдэлт улаанбуудайн даатгалд Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нийт 8 сумын 9 аж ахуйн нэгжийн 817.07 га талбайд тариалсан үрийн болон таваарын улаанбуудайг “Ард даатгал” ХХК даатгаж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК давхар даатгалаа. 


Үүнээс Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутгуудад халуун хуурай, хур тунадас багатай байсны улмаас хохирол учирч Алтанзалаа ХХК, Буянт төв ХХК, Газар өгөөж ХХК, Өгөөж мандал уул ХХК, Эг тариа ХХК-ууд нийт 211.2 сая төгрөгийн нөхөн төлбөр авах юм байна. 

Shuud.mn
Сонин хачин