Ан Сан Су Чи роханжи иргэдийн мужид айлчиллаа
2017-11-03

Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи тус улсын шашны цөөнх гэгддэг роханжчуудын амьдардаг Ражин мужид гэнэтийн айлчлал хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ан Сан Су Чи “Би энэ бүх хямралыг энхийн аргаар зогсоохыг зорьж байна” гэж мэдэгджээ.

 

Армийнхан өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Энэхүү үйл явдлын улмаас өнөөдрийн байдлаар 600 мянган Роханжи үндэстэн хөрш Бангладеш руу дүрвээд байна.

 

Мөн цэргийн ажиллагааны үеэр 200 орчим хүн амиа алдахаас гадна Роханжи муж дахь сууцнуудын ихэнх нь эвдэрч, сүйджээ. Мьянмарын эрх баригчдыг олон улс шүүмжилж буй бөгөөд НҮБ тус улсын эсрэг эдийн хориг арга хэмжээ авахаа сануулаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин