Каталоны тэргүүнийг баривчлах шийдвэр гаргажээ
2017-11-03

Испанийн Дээд шүүх  Каталоны Засгийн газрын гишүүн байсан хэд хэдэн хүнийг  баривчлах шийдвэр гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эдгээр баригдах хүмүүсийн дунд Каталоны тэргүүн асан Карлес Пучдемон болон дөрвөн сайд багтаж буй гэнэ.

 

Карлес Пучдемон

 

Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр хууль бусаар тусгаар тогтнолын санал асуулга зохион байгуулсан, иргэдийг төр засгийнхаа эсрэг нэгдэхийг уриалахаас гадна Испани улсад салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгажээ. Карлес Пучдемонд 30 хүртлэх жилийн ял төлөвлөөд буй юм.

 

Баривчлах хүмүүсийн жагсаалтад ороод буй дээрх эрхмүүд бүгдээрээ хилийн дээс алхсан аж. Испанийн эрх баригчид тэднийг эрэн сурвалжиж, ял асуухыг албаныханд даалгасан байна.

 

Белгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Карлес Пучдемонд улстөрийн орогнол олгохоо мэдэгджээ. Тэрбээр өчигдөр хэсэг нөхдийн хамтаар Брюссель хотноо кофе шопоор үйчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд буусан аж.

 

Гэхдээ тэрбээр “Би өнөөг хүртэл Каталоны хууль ёсны тэргүүн. Би хууль бусаар хилийн дээс алхаагүй. Каталоныг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Брюссель хотноо ирсэн” гэж мэдэгджээ.

 

Мөн түүний дэмжигчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, эмх замбараагүй байдал үүсгэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин