Садио Мане багийнхаа бэлтгэлд нэгдлээ
2017-11-03

 

Английн Ливерпүүл клубын довтлогч Садио Мане гэмтлээс эргэн ирж багийнхаа бэлтгэлд нэгдлээ. Энэ жил 25 настай Сенегал довтлогчийн хувьд өнгөрсөн 10-р сард болсон Сенегал-Кабо Верде улсуудын шигшээ багуудын тоглолтын үеэр шөрмөсний гэмтэл авсан нь багагүй хугацааг авсан юм.

 

Премьер лигийн 4-р тойрогт Манчестер сити клубын хаалгач Эдерсон дээр ноцтой алдаа гаргаж гурван тоглолт өнжих шийтгэл хүлээснээс хойш тэрбээр ердөө 1 тоглолтод оролцоод байсан аж. С.Мане энэ улиралд лигийн таван тоглолтод оролцохдоо гурван гоол оруулаад байгаа юм.

 

Хэрвээ энэ долоо хоногт тэрбээр Вэстхэмийн эсрэг хийх тоглолтод оролцвол ирэх долоо хоногт түүнийг шигшээ баг нь дахин дуудах магадлалтай. Учир нь Сенегалын шигшээ баг ирэх долоо хоногт ӨАБНУ-ын шигшээ багийн эсрэг 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны чухал хоёр тоглолтыг хийх юм.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин