Ким Чен Намыг хүүг хөнөөх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
2017-11-03

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн хоёрдугаар сард Малайзын Куала Лампурын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ.

 

 

Цагдаагийнхан Ким Чен Намыг хөнөөсөн хоёр эмэгтэйг баривчилсан боловч өнөөг хүртэл захиалагчийг нь илчилж чадаагүй байна.

 

Тэгвэл Ким Чен Намын хүү Ким Хан Солын амийг хөнөөх зорилготой байсан бүлэг этгээдийг БНХАУ-ын цагдаагийнхан баривчилжээ.

 

Цагдаагийнхан нийт долоон этгээдийг баривчилсан бөгөөд тэднийг Хойд Солонгосоос илгээсэн хөлсний алуурчид хэмээн таамаглаж байна. Эдгээрийн тавыг нь нутаг буцааж харин үлдсэн хоёрыг нь саатуужээ.

 

Аавынхаа үхлийн дараа Ким Хан Сол олон нийтийн сүлжээгээр дамжуулан Хойд Солонгосын эрх баригчдыг буруутгасан юм.

 

Ким Чен Намын гэр бүл БНХАУ-ын Макаод амьдардаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин