Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017-11-04

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр /2017.10.18/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдсэн.

 

Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг бүрэлдэнгүүт хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.

 

Энэ дагуу Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д өөрчлөлт орлоо.

 

"Шүүх эмнэлгийн төлбөрт эмчилгээний журам"-д өөрчлөлт орсноор насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүйгээр шуурхай үйлчлэхээр боллоо

 

2017 оны эхний найман сарын байдлаар 1188 хүүхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Айх зүйлгүй үзэхгүй бол эх орон өрөнд орж ард түмэн ядуурч шудрага бус явдал тоогоо алдаад байна. Одоо эсвэл хэзээ ч үгүй. Болохгүйг нь хулхи руу шаа хоёрын хулхийг зад цохиход бусад нь өмдөндөө тавина
2017-11-06
Zochin:
Erunhii saidiin ug uildel bolohiig ingeed medeelleed bgaarai hevleliin alban hiigeed hevleliinheen..tashuur shuudee
2017-11-06
d:
ovoodoo
2017-11-05
баагий:
Энэ мэтчилэнгээр ХҮН ШИГ юм ойлгоод засч, заларуулж чаддаг бол сайхнаа. ХАРНАА ХӨ.
2017-11-04
Hurel suhee:
Odoo yunaasa aih bilee .eh ornoo aldah esbel alaltsaj baigaad amiaa zoriulj baigaad eh ornoo avrah iim tsagt tulj irjee ho.muu amid yavhaar sain uh gedgiin shuu alaad ug daraad ug nytslaad ug hulgaichuudiig .jadambaa generaliin huug tusheerei ter eh ornoosoo urvahgui shuu
2017-11-04