Энэ хоёрын зовлон Төрийн зовлон болно шүү
2017-11-04

 

2017.11.2-ны чуулган бүхэлдээ инээдмийн, эмгэнэлт драм шиг  болсон. Гэхдээ энэ бүхний оргил хэсэг нь, эсвэл хамгийн эмгэнэлтэй шигтгээ нь гэж болох явдал бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёрын хэрүүл байлаа.

 

Бие биеэ “… хулгайч, казиночин, п….”, өөр юу ч билээ хараалуудаар Төрийн өндөр сэнтий дээрээс хэрэлдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёрыг хүмүүс мэднэ. Хоёулаа МАН-ын НАМЗХ /МАСЗХ/ угшилтай хүмүүс . Нэгэн цагт хуурай ах дүүс болж, өвөр түрийдээ орж явсан үе ч тэдэнд бий. Хэн нь хэнийгээ өөд нь татаж явсан юм, нэг тийм харилцаа, эртний учраа энэ хоёрт байдаг. Өнөөдөр нэг нь өсч томроод бяр чадал суусан, нөгөөх нь өмнөх зангаараа дээрээс нь нухчин дарах гээд зөрчилдөөд байдаг болов уу гэж харагддаг юм. Гэхдээ л энэ хоёр хүний бусдад хэлж болохгүй бузгай нууцууд олон байж мэднэ.

 

Тэд сүүлийн үед хоорондоо толхилцох болсон. Ил харагдсан нь л өчигдрийн чуулган, Ерөнхий сайдыг томилдог Байнгын хороо болохоос биш муудаж эхэлсэн хугацаа нь жилээр хэмжигдэх юм байна лээ.

 

Энэ оны гуравдугаар сарын 1-нд болсон намынхаа баяраар МАН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөжээ. Тэр арга хэмжээний дараа МАН-ын дарга М.Энхболд, генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нарын таван дарга намын даргынхаа өрөөнд орж юм ярьсан байгаа юм. Тэр үеэр У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёр муудалцаж, барилцаж аваад даргынхаа өрөөг тараах шахсан гэдэг юм. Хажууд нь гурван хүн байсан тулдаа хамар нармайг нь нээлцүүлэлгүй салгасан гэдэг юм.

 

Энэ зөрчил явсаар өнөөдөр Төрийн ордонд, чуулганы танхимд тэсэрч байна.

 

Эндээс л эхэнд хэлсэн шүлэгчийн мөрүүд, үнэн үгүүд бодогдож эхэлсэн хэрэг. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёр бол МАН-ын залуучуудын байгууллагаар дамжиж улс төрд орж ирсэн. Түүнээс өмнө төрийн албанд хариуцлага хүлээж байсныг сайн мэдэхгүй. Юу гэх гээд байна вэ гэвэл Монголын хамгийн том нам болох МАН боловсон хүчний бодлого дээрээ анхаарах цаг ирснийг харуулж байгаа юм. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёр МАН-ын генсек, НАМЗХ-ны ерөнхийлөгч явсан. У.Хүрэлсүх Шадар сайдаар хоёр ч удаа, түүнээс өмнө Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд байлаа. Ж.Мөнхбат ч гэсэн УИХ-ын гишүүн болонгуутаа ЗГХЭГ-ын дарга болсон. Өчигдрөөс өмнө шүү. Тийм болохоор төрийн хүний ёс зүй энэ хоёрт суусан байх ёстой юм. Гэтэл тэгээгүй байна. Бүр үнэр ч алга.

 

Монгол төрийн хойморт суучихаад ална тална, хулгайч новш гээд сууж байгаа тэд хэн бэ. Бид хэнийг төрийн толгойдоо залж, улс орны жолоо цулбууроыг атгуулчихаад байна вэ.

 

Энэ хоёрыг аятайхан талаас нь харьъя гэвэл хоёулаа зовж яваа амьтад юм. У.Хүрэлсүх гэнэт Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Одоо яаж аятайхан ажиллах вэ гээд арга ухаанаа олж чадахгүй мунгинаж яваа зовлонтой. Харин Ж.Мөнхбат дөрвөн жилээр томилогдсон агуу их эрх мэдлээсээ жил болоод хөөгдөж буучихаад зовж яваа юм. Тэр асуудалдаа шатаад хэнд ч юу ч гэж хэлж, юу хийж мэдэхээр болчихсон явааг нь Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор нь л нэг ярьж байгаа.

 

Гэхдээ энэ бол шалтгаан биш. Дахиад хэлье. Монгол төрийн хойморт ийм хүмүүс суусан байна гэдгийг ард түмэн өчигдөр хатуу ойлголоо. Тиймээс энэ хоёрын зовлон удахгүй Төрийн зовлон болно шүү гэдгийг хэлчихье.

 

Эцэст нь  “…Алтан шаахай өмсөвч, алцан майга нь хэвээрээ” гэж алдарт шүлэгч Р.Чойномын нэг мөр байдаг юм. Бас “…илжигний чихэнд алт ч хийсэн, ус ч хийсэн сэгсэрнэ” гэж аль улсаас ч билээ хөрвүүлэгдэж ирсэн үнэн үг бий. Өчигдрийн чуулганы хуралдааны дараа энэ байтугай үг, мөрүүд санаанд бууж ирсэн шүү.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Ene Munxbat gedeg nuhur turiin hunii shinj chanargui harhaas huviin ashig sonirholiig turuund bolgoson yria ch bolj bolovsoroogui heruuliin shinjtei medleg nimgen iim hun turd suuchihaad l dandaa heruul hiij suuhiig n harhaar gutah shig boldog umaa
2018-12-05
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-12-04
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсхэх үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэл ядах үзэл гурвыг буюу фашизмыг тунхагласаар Засгийн эрхэнд гарсан. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх “Монгол ялна” үзэл (үндэсхэх үзэл), “МАНАН”, “60 тэрбум”-ыг үзэн ядах үзэл (еврейчүүдийг үзэн ядах үзэл шиг), коммунизмыг үзэн ядах үзэл гурвыг буюу фашизмыг тунхагласаар Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-04
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-04
Зочин:
Ezen Chinggisiin baiguulsan tur ulsiin doroitol ihes deedsiin heruul hagarlaar ehelj tusgaar tognoloo aldaj baisan tuuhiin surgamjtai. Iim baidal buyu Mongoliin doroitol,ur zeeliin haraat baidal, geopolitikiin talaas hend ashigtai ve?
2017-11-06
Зочин:
MAN IH HURLAARAA ENE MET TORIIN DEER GARSAN UVAIGUI ZAN SURTAHUUNTAI TOROOS HUSSAN TOROOS HULGAI HIISEN DE ERDSEN BARDSAN LALARUUDAAS SALJ NER TOROO SERGEEHGUI BOL REITING NI DONGOJ 11 HVITAI BN A SH DE IIM HUMUUS NAMAARAA MONGOLIIN TOROOR TOGLOOD YAVJ BHAD ARD TUMEN SAIN HELEHGUI BGAA NI ZUIN HEREG SHUU DE DENDUU OLUULAA BAIH DEMII YUM BNA DA 20 OND TSOO SHINE 3 DAH HUCHIN GARAH NI TODORHOI BOLJ BH SHIV DE
2017-11-06
Иргэн:
МӨНХБАТ гэгчийг ТӨРИЙН ОРДОНД ОРУУДАХГҮЙ БАЙМААР БАЙНА. ШИНЭ БАЯН ЦЭЭЖ ӨВЧТЭЙ ГЭГЧЭЭР ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ТОЛГОЙ ДЭЭШЛЭХ ТУТАМ Л нөгөөАЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭРТ ГАРДАГ ЭМЭЭ Л ГЭС ЭН ЗҮг6
2017-11-06
Хоролмаа:
МАН-ны толгойны өвчин болсон хамгийн залуу Хоролмаа-Амарбаясгалан, хөгшин нь-Нимдорж.энэ 2 байгаа цагт хэдэн хэсэг ч болж хэрүүл тэмцэл ч тасрахгүй дээ
2017-11-06
Монгол:
Гэнэт соел эдийн шоконд орсон орк гэж энэ мелууг л хэлнэдээ
2017-11-06
Зочин:
Цевуун цаг гээчнуу. Яасан ч олон жил болоа соцын уед л тэгэж хэлдэг байсан тэр уеэс хэцуу болчихоор энэ цаг уе удахнээдээ. Тэр шашинд чинь энэ амьдрал зовлонгийн далай гэдгийн байналээ шуу базарваань хум пад
2017-11-06
Монгол:
Нэг нь лав малыг харинч нэг маллачих байхшуу. Урьд нь хийж байсан ажил яааг таарна.
2017-11-06
dsn:
turd baitugai jiriin baiguullagad 1 udur ajil hiij uzeegui hooson tolgoinuud namiin hereer ,erh medelten horchin etgeediin huluuguur turd shurgalj baigiin har gai unuudur ulsaa hymruulj bn!
2017-11-06
Erunhii said bishee:
Iim huniig Erunhii said bolgoj bgaa ni Mongoliin gutamshig. Ard tumen umnuus ni ichij bnaa. Yos zyigui Erunhii saidaa MAN tataachee
2017-11-06
Erunhii said bishee:
Hurelsuh ogt zasrahgui tanhai balmad etgeed gedegee l dahin dahin haruulj bn. Erunhii saidiin suudlaas ehelj busdiig doromjlon oriloh hen be
2017-11-06
Зочин:
Адилхан авир муутай улс.Гэвч Мөнхбат гэгч нөхөр гэнэт талбай дээр давхар дээл,хар хайрцаг гэж хашгирсаар ордонд ороод орой, дээр суугаад онхолдсон нөхөр.Хүрэлсүхийн дэргэд бол юу ч биш. Бууны дуу тас,бууны ...... ухас.Яаж энд орж ирсэн тэр замаараа буцаж өнхөрч байна.
2017-11-05
Буриад:
Төрд тохирохгүй хүмүүс төрийн албыг хөдөлгөж байгаа нь бидний эмгэнэл. Их цэвэрлэгээ хийх цаг болжээ. Хэрхэн яаж хийхээ бодох цаг болжээ.
2017-11-05
Зочин:
Миний бодлоор бол Хүрэлсүхийн буруу. Ер нь хүн барьж авч зодлоо л гэдэг. Баярсайханыг их хурлын зааланд нам цохиж л байсан, даварсан этгээд шүүдээ. Намыг задлан бутаргаж тараасан, хариуцлага хүлээнэ гээд сагсуураад л байсан яаж хүлээсэн юм,ер нь хүлээнэ гэж юу байхав. Монгол ЕРӨНХИЙ сайд ийм танхай балмад байж таарахгүй ээ. Бодооройдоо.
2017-11-05
zochin:
solongosiin kazinod dampuuraad archaagaa aldaj yvsan Munkhbatiig Hurelsuh demjij udii hurgeseniig olon hun medne sh deeeeeeeee turiin undur sentii zohihgui hun baij deee zarim humuust tuslah esehee bodmoor
2017-11-05
Зочин:
Энэ Мөнхбатыг Төрлүү бүү оруул .Наадах чинь хулгай хийх,авлигал авч албан тушаал наймаалцахаас өөр юу ч хийж чадахгүй.
2017-11-05
Зочин:
Turd oligtoi amitan neg algaa
2017-11-05
зочин:
Мөнхбатыг сонгогчид энэ хүнээ татаж аваачээ.
2017-11-05
зочин:
Ёстой л үнэн дээ,юм мэдэхгүй хүн хүнд үг хэлж удирдаж чадахгүй, ёс зүйгүй төрийн ордон хүндлээгүй эд нар одоо яадаг юм болоо.
2017-11-05
зочин:
Үгүй ийм хүмүүсээр малчин жудгаа устгуулахгүй. Авахгүй.
2017-11-04
Зочин:
Unen asuudal hundsun bn. Yag turd ajillaj um hiij uzeegui, genet indurt zalartsgaasan humuus, bolovsrol medleg ch nimgen. Emgenel, ard tumniig basamjilsam doromjlol um daa
2017-11-04
irgen:
Er ni mongoliin toriinhon harzaa muu, ih bydyyleg hymyys
2017-11-04
Zochin:
Monhbat yaryy nairgaa ynshad l yavj bmaar bn end tendehiin bolon bolovsrol soeliin salbart mergejliin bys nz nohod ah duus nytag ysni humuse chihed odo bolih heregtei hurelsuh tim humusig n bugdi n halna gesen halaarai
2017-11-04
Zochin:
Munhbotiin hamriig tsom tsohiod handiign daraadoghgui muu kasinochin shulegch biluu bad
2017-11-04
mgl:
37 oniih shg neg saihan ih tseverlegee hiij baij l daraagiin shine ue garch irne uuruur bol diildeheesee ungursuun uls tur business ni suljee mafi boltsiishdee avliga ugnu avahgui gevel ailgana alna talna
2017-11-04
Зочин:
Төрийн минь толгойд ийм ёс зүйгүй гудамжны задгай зайдан улсууд гарчихаад сахилга дэг журам гэж хичнээн яриад яах ч юм билээ..Монгол түмнээ өчүүхэн ч хүндэтгэж байгаа юм алга. Харамсаж байна.
2017-11-04
зочин:
Ёстой л үнэн дээ,юм мэдэхгүй хүн хүнд үг хэлж удирдаж чадахгүй, ёс зүйгүй төрийн ордон хүндлээгүй эд нар одоо яадаг юм болоо.
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-11-04
ЮУ ГЭЖ ЯС ХАЯЖ СҮР БАДРУУЛААД БАЙГААН:
Бусад орны парламентад зодоо нүдээ хийдэг л юм байх чин лээ. ЕР НЬ бол эвтэй байцгааая хүмүүсээ
2017-11-04
Зочин:
Энэ 2 ыг хөдөө мал дээр малчин болго төр засагт тохирохгүй малууд жаахан ичих булчирхайтай баймаар юм
2017-11-04
Монгол:
Нэг нь лав малыг харинч нэг маллачих байхшуу. Урьд нь хийж байсан ажил яааг таарна.
зочин:
Үгүй ийм хүмүүсээр малчин жудгаа устгуулахгүй. Авахгүй.
Зочин:
Энэ 2 ыг хөдөө мал дээр малчин болго төр засагт тохирохгүй малууд жаахан ичих булчирхайтай баймаар юм
2017-11-04
Зочин:
ЭНЭ 2 ЫГ ХАРАХААР ХАДГАЛАМЖ БАНК САНААНД БУУХ ЮМ
2017-11-04
Зочин:
Мөнхбат бол хужаа авилгач газрын наймаачин МАФ-Н эзэн М.Энхболдын бууны нохой шүү дээ...
2017-11-04
zochin:
orkork=ORK
2017-11-04
Zochin:
IIm uvaigui uhamsargui yumnuud terd shurgalsan shuu dee, Teer jil Hurelsukh bayarsaikhniig teriin ordondzodsoniig sanaj baina uu, Bank tonoson , hahuul avch amtashsan shulegch gesen yumnuud teriin enderlegt garchlaa, hudenhuligaanii toglolt uzej dee, MAN tulhtai nam geed baidag, heden shunaliin tulam zaluuchuudiig tolgoi deeree zaljee
2017-11-04
Төмөр:
Таарсан хүмүүсдээ. Хоёулаа л төрийн бөөс хийж амьдрал залгуулж байгаа празитууд. Аль аль нь эрх мэдэлтэй, ажил хийх боломжоор дутаж байгаагүй ч хор найруулж, аман жүжиг тавихаас илүүг хийгээгүй. Энэ мэт хувалзнууд хоорондоо толхилдоход бидний жирийн ард даган баясах ямарч хэрэг үгүй билээ. Бага байхад болдог байсан даа, агсан хөвүүд хоорондоо нударгалцах гээд бөөн жүжиг. Олон хүүхэд тойрч хөөрцөглөөд л. Огт тоохгүй, хэн ч сонирхохгүй бол нөгөө омогтой хөвүүд жирийн л хүүхдүүдийн адил гүйж харайлдаад л. Хичээлээ хийгээд л. Бид бас эдгээр ноён зантай түнжгэрүүд тоохоо больчихвол, аяндаа уйдаад, номхроод бага ч гэсэн ажил хийх болов уу?
2017-11-04
баагий:
Анхааруулхад хэцүү цаг үе шүү. Богдуудын үлдээсэн БОШИГО-д өгүүлсэнээр төрийн толгойд муу хүмүүс гарсан цаг үе тохиож байгаа нь харагдаж байна.
2017-11-04
Зочин:
Цевуун цаг гээчнуу. Яасан ч олон жил болоа соцын уед л тэгэж хэлдэг байсан тэр уеэс хэцуу болчихоор энэ цаг уе удахнээдээ. Тэр шашинд чинь энэ амьдрал зовлонгийн далай гэдгийн байналээ шуу базарваань хум пад
kkkkk liu sin xaxaxa:
kkk unuugiin mongolchuudiin dur turh ene shuu dee kkk xaxaxaxa ingeed udahgui ta nar turt uls baihaaasaan uursduu tatgalzaj buh niitiinhee sanal asuulgaar kkkk 3 huvaagdaaad oros hytad japanii muj bolno kkkk
2017-11-04
irgen:
munhbat metiin batsaanuudiig davruulj bolohgui boldog bol salaavch garidhuugiin bayarsaihanyg tsohij unagadag shig nam tsohih heregtei yamar yaruu nairag bichsen ni medegddeggui nairagchiig
2017-11-04
Зочин:
Төрийн өндөрлөгт муу муухай хүн гарч ирчихээд улс орноо сүйрүүлж байсан аль хүнийг тэр гэхэв дээ. Хамгийн наад захын хүн бүхэн мэдэх нь гэхэд л Мандухай цэцэн хатан кинонд гардаг даа Исмайл тайж гэж. Киног үзсэн хүн бүр энэ хүнийг зэвүүцдэг. Дамчаа гуай ч дүрийг сайн бүтээсэн. Одоо хэнийх нь зөв буруу гэж ялгахад бэрхтэй ч Ж.Мөнхбат гэдэг хүний дүр төрх нэг л биш харагдаад байгаа юм. Үнэхээр л хүний ёс жудаг алдагдсан, хүний мөсгүй, юу ч хийхээс буцахгүй болчихсон зэрлэг амьтаны дүр төрх, амьдрал байдал харагдаад байх юм
2017-11-04
Монгол:
Гэнэт соел эдийн шоконд орсон орк гэж энэ мелууг л хэлнэдээ
зочин:
Мөнхбатыг сонгогчид энэ хүнээ татаж аваачээ.
Za yun surtein:
Ter munhbatii ni uuriih ni guisnaar shorond hii .hurelsuhiig ni tagnuuliihan hungui gazar daguulj ochood joohon uulzaadhaach dee tegeed hun yavj ih orondoo zutgej chadahgui bol 2uulang ni buudchaach dee minii eh oron ene 2 oor dutah uu hohiroh uu ain er ni hulgaichuudiig joohon alj uguhgui bol idsen hurungu mungundoo hordood zovj bna daa naaduul chin
2017-11-04