Улаанбаатар
Гамшгаас хамгаалах үзлэг зохион байгууллаа
2017-11-5

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дорноговь аймагт 11 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Зам-Үүд, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Эрдэнэ сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулсан юм.

 

Үзлэг шалгалтаар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин