Каталоны тэргүүн асан өөрийн хүсэлтээр цагдаагийн газарт очжээ
2017-11-06

Испанийн Дээд шүүх  Каталоны Засгийн газрын гишүүн байсан хэд хэдэн хүнийг баривчлах шийдвэр гаргасан.

 

 

Эдгээр баригдах хүмүүсийн дунд Каталоны тэргүүн асан Карлес Пучдемон болон дөрвөн сайд багтаж буй гэнэ.

 

Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр хууль бусаар тусгаар тогтнолын санал асуулга зохион байгуулсан, иргэдийг төр засгийнхаа эсрэг нэгдэхийг уриалахаас гадна Испани улсад салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгажээ. Карлес Пучдемонд 30 хүртлэх жилийн ял төлөвлөөд буй юм.

 

 

Баривчлах хүмүүсийн жагсаалтад ороод буй дээрх эрхмүүд бүгдээрээ хилийн дээс алхаад буй билээ.

 

Тэгвэл тэд өчигдөр өөрсдийн хүсэлтээр Белгийн цагдаагийн газар очсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Карлес Пучдемон “Шүүхийн шийдвэр бидний эсрэг гарах магадлал өндөр. Тиймээс бид Испанид очихгүй” гэж хэлжээ.  Белгийн удирдлагууд Карлес Пучдемонд улстөрийн орогнол олгохоо мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин