Саудын Арабын ханхүү ослоор амиа алджээ
2017-11-06

Саудын Арабын ханхүү сууж явсан нисдэг тэрэг Йемений хилийн ойролцоо осолдсон гэнэ.

 

 

“Уг ослын улмаас ханхүү амиа алдсан” хэмээн тус улсын төв телевиз уламжлав.

 

“Нисдэг тэрэгт ханхүү Мансур би Макрин, Асир мужийн Засаг даргын орлогч зэрэг хэд хэдэн томоохон албан тушаалтнууд зорчиж явсан” хэмээн “Al-Ikhbariya”  телевиз эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Энэхүү хэргээс нэг өдрийн өмнө Йемений босогчдын харвасан пуужинг Саудын Араб устгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин