Каталоны тэргүүнийг сайд нарынх нь хамтаар суллав
2017-11-06

Испанийн Каталон мужийн тэргүүн Карлес Пучдемон дөрвөн сайдынхаа хамтаар өнгөрсөн долоо хоногт Белги улс руу дүрвэн гарсан билээ.

 

 

Тэд өчигдөр Белгийн цагдаагийн газар өөрсдийн хүсэлтээр очиж, байцаалт өгчээ.

 

Учир нь Испанийн эрх баригчид тэднийг хууль бусаар хилийн дээс алхсан хэмээн буруутгаж, олон улсад эрэн сурвалжиж буй юм. Тэгвэл Белгийн удирдлагууд Каталоны удирдлагуудыг сулласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Белгиийн шүүхээс “Тэднийг баривчлах шаардлага байхгүй” гэж мэдэгджээ.

 

Мөн тус улс 60 хоногийн дотор Карлес Пучдемон тэргүүтэй таван хүнийг Испанид хүлээлгэн өгөх эсэхээ шийдэх юм.

 

Испанийн шүүхээс Карлес Пучдемоныг төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн буруутгаж, 30 хүртлэх жилийн ял төлөвлөөд байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ERH CHOLOO ,TUSGAAR ULS BAINA GEDEG ALI CH ERTONTCOD IJILHEN L TEMTCEL YMDAA.ZOV BURUU G TUUH L HELEH BAUDAA.
2017-11-06