Монгол, Хятадын Хууль зүйн яам хамтран ажиллана
2017-11-06

 

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай Улсад ажлын айлчлал хийж байна.


Айлчлалын эхний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Монгол Улс болон БНХАУ-ын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, өндөр, дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг онцлов. 


Тодруулбал, 2014 онд БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь Монгол Улсад айлчилсан бол 2017 оны 5 дугаар сард БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Гуо Шэнькуны урилгаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт БНХАУ-д айлчилсан юм.

 

Түүнчлэн манай хоёр улс Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг 2011 онд байгуулж, 2014 онд батламж жуух бичгээ солилцсоноос хойш багагүй хугацаа өнгөрч энэхүү гэрээний хэрэгжилтийг хангах механизм, хамтын ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг талууд ярилцав.

 

Гэрээ байгуулснаас хойш Монгол Улсын 34 иргэн эх орондоо ял эдлэх хүсэлт гаргасан боловч гурван иргэнийг шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар Монгол Улсын гурван иргэн, БНХАУ-ын нэг иргэнийг шилжүүлэх ажлыг холбогдох журмын дагуу хийж байгаа юм.

 

Уулзалтын төгсгөлд хоёр улсын сайд нар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд болон харьяа ижил төстэй байгууллагуудын хооронд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах арга хэмжээг тусгасан байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-19