Нандо де Коло дээд амжилт тогтоов
2017-11-06

 

Евролигийн 5-р тойргийн тоглолтууд өндөрлөж, шилдэг тоглогчийн нэр тодорчээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус тойргийн шилдэг тамирчнаар ОХУ-ын ЦСКА Москва багийн хамгаалагч Нандо де Коло тодорсон байна.

 

Лигийн өнгө төрх болсон Франц залуугийн баг өнгөрсөн тойрогт Литвийн аварга Жалгирис багийг талбайдаа хүлээн авсан бөгөөд 94-91 харьцаатай буулган авсан юм. Энэхүү ялалт ЦСКА-г хүснэгтийн дэд байр руу дэвшүүлэн оруулжээ. Тэгвэл Франц хамгаалагчийн үүрэг оролцоо үүнд маш их байсан бөгөөд 25 оноо, 10 оновчтой дамжуулалт өгч дабл-дабл хийснээс гадна, ашигтай тоглолтын үзүүлэлт нь +37 оноод хүрч бүх тоглогчдыг тэргүүлжээ.

 

Энэ жил 30 настай Нандо де Коло ийнхүү тойргийн шилдэг тоглогчоор 11 дэх удаагаа тодорч, Евролигийн дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг Серби гаралтай Туркийн сагсанбөмбөгч Мирсад Тюркжан (10 удаа) эзэмшиж байсан аж.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин