Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа
2017-11-6

 

Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орж байгаа нойтон цас, цасан шуурганы улмаас зарим автозамуудын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсч байна.

 

Тухайлбал: Өвөрхангай аймгийн нутаг “Шартын даваа”, “Бумбатын даваа”-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул дээрх 2 давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа.

 

Дээрх давааны замууд хаагдсантай холбоотойгоор Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн зам, Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн автозамуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулагч бодис цацах, цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Түүнчлэн Төв аймгийн нутаг Хоолтын давааны замд хальтиргаа гулгаа ихээр үүссэн, Лүнгийн замд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байгаа тул хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин