Чингис хааны мэндэлсэн өдрөөр хилийн боомтууд амарна
2017-11-07

Энэ сарын 19-ний өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан хилийн боомтууд амарна. 

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм.

 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нөхөж амраахгүй юм уу
2017-11-08
саянаа:
угаасаа л амралтын өдөр
2017-11-07