“Гурван бяцхан тоорой” энэ сарын 25-нд нээлтээ хийнэ
2017-11-07

 

Английн алдарт хүүхдийн үлгэрээс сэдэвлэсэн, Оросын алдарт зохиолч С.Михалковын бүтээл Монголын хамгийн анхны бага театрын хүүхдийн жүжиг “Гурван бяцхан тоорой”  энэ сарын 25-нд нээлтээ хийх гэж байна. Жүжгийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяа, зураачаар Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Б.Цацрал нар ажиллажээ.  

 

Энэхүү бүтээлийн зорилго нь дамжуулж бяцхан үзэгчдийнхээ нас сэтгэхүйд зөв мэдлэг, хүмүүжил олгох, хүүхдийн идэвхтэй оролцоо, бүтээлч байдал, шинэ санаа, эр зоригийг дэмжин өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх аж.

 

Жүжиг тоглогдох “Бамбүү” бага театр нь Blue sky-ийн зүүн урд байрлах Чойжин Сүитсд байрладаг.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин