Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоо
2017-11-07

Гэрэл зургийг MPA.mn    

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийлээ.

 

Ерөнхийлөгч 2017 оны улсын төсвийн тодотголд хориг тавьсан. Төсвийн тодотголд АН-ын байр суурь тодорхой байсан. Төсвийн тодотгол Төсвийн хууль зөрчиж орж ирсэн. Тиймээс бид дэмжихгүй гэж байсан. Төрийн албан хаагчийн цалин нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгох шаардлагыг тавьсан. Төсвийн тодотгол бодлогын зарчмаа баримтлаагүй, хууль зөрчсөн гэж Ерөнхийлөгч хориг тавьсан байсан. Төсвийн алдагдал буураагүй, хуваарилалт нь бодлогын шинж чанарыг агуулаагүй. Ихэнхдээ халамж, хөрөнгө оруулалтын зарлагыг дэмжсэн бодлого түлхүү орсон. Хүүхдийн цэцэрлэг, сургууль тулгамдсан асуудал хэдий ч нэг удаагийн төсвөөр шийдэж болохгүй. Жил бүр сургууль цэцэрлэгийн мөнгө 70 тэрбум төгрөгөөр нэмээд байвал гурван жилийн дараа 200-300 тэрбум төгрөгт хүрнэ.

 

Төрийн албан хаагчдын цалин нэмэх нь хуулиараа явдаг. Төрийн албан хаагчдын дундаж цалингийн хэмжээ хувийн байгууллагын ажиллагчдын адилтгах албан тушаалын дундаж цалингийн хэмжээнээс таван буюу түүнээс дээш хувиар буурсан бол хуулийн дагуу нэмэгдүүлэх заалттай. Харамсалтай нь энэ хууль зөрчигдсөн. Тийм учраас 2018 оны төсөвт цалин нэмэх асуудлыг ярина. Өнөөдрийн байдлаар нийт төрийн албан хаагчдын цалин 24 хувиар буурсан. Бид хуулийн дагуу цалинг 10 хувь нэмэх шаардлага үүссэн. Олон улсын санхүүгийн байгууллагын шахалтаар Монголын хууль хүчгүйдэж болохгүй.

 

Өвөлжилт хүндрэх тийшээ болж байгаа энэ үед Төсвийн тодотголоо  хэлэлцэх шаардлагатай гэж АН үзэж байна. Бид дээрх асуудлаа байнгын шаардаж ажиллана. АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахгүй. Ард иргэдийн амьдрал хүнд хэвээр байна. Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоох хэрэгтэй. Ард иргэд мөнгөгүй, мөнгө хүлээсэн байдалтай байна. Тиймээс Төсвийн тодотголыг дэмжээд явна хэмээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа "Хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг тооцох хэрэгтэй. Эргээд үр өгөөж болох хөрөнгө оруулалт тун бага. Зардал нэмэх хөрөнгө оруулалт байна. Төсвийн сахилгыг барьдаг жишиг хэрэгтэй. Тохироонд хүрэхээрээ зарчмаа мартдаг байж болохгүй" гэдгийг тодотгосон юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Комнистуудыг устгаж ардчилалаа аврах дайнд.
2017-11-08
ha ha:
Uls ornoo tartagt ni tulgaj or zeelend iduulj ard tumnee elgeer ni khevtuulj oligtoi ongoteig ni khuivaldaj zavshsan khumuus odoo l neg ikh ekh oronchin durd toglokh yum. Ongorson jiluuded ed khaa bsan yum be?
2017-11-08
иргэн:
Өөрсдөө засаг барьж байх үедээ бузар булай бүхнийг ичих нүүргүй хийж улс орны эдийн засаг, ард түмний амьдралыг туйлдуулчихаад одоо энэ нөхөр юу гээд байнга гонгиноод байдаг юм бэ. Ард түмнээр доог тохуу хийгээд байгаа юм уу, өөрийгөө доромжлоод байгаа юм уу. Өөрийн чинь муухай царайг харахаар нүд аргаж, хэлж байгаа үгийг чинь сонсохоор бухимдал төрөх юм. Амаа тат одоо хангалттай.
2017-11-08
ӨВ:
Өнгөрсөн 4 жилд нэмж байхгүй яасан юм бэ. Сөрөг хүчин болохоороо дураараа сайхан юм ярих юм. Нүүрэн ээрээ шударга царайлаад цаагуураа худлаа л байхгүй юу.
2017-11-08
b:
AN odoo bolio ta nariin baasiig tseverlej bn ene ZG
2017-11-08
Zochin:
Ulsiin eriig ix bolgoxod chamgui xubi nemer oruulsan 2 baina. Ednii yarisnii esreg xiibel ard tumend xeregtei.
2017-11-07
Зочин:
Chi ehleed zail MALAA
2017-11-07
Жагаа:
Цоонх болохоороо ухаантай болчихдог, ард тумний амьдрал муудлаа гэдэг, олонх болохоороо ардын амьдрал сайхан байгаа гэдэг, муйхарлаад зутгээд байдаг энэ товарищууд больчихвол улс орон хогжиноо
2017-11-07
Зочин:
Октябрийн хувьсгал бол хүн төрөлхтнийг нам дамнасан улс төрийн бүлэглэл, олигархиуд, авилгагчид, мафчид, өмч хувьчлагчид, уул уурхайн баялагийн дээрэмчид, ффшорчид, гадаадын хөрөнгө оруулагчдаас салгах шударга ёсны хувьсгал байсан бөгөөд энэ агуу их хувьсгалын шударга үзэл санааг үл тоомсорлогчид амаараа яаж шороо үмхдэгийг Монголын ардчиллын 28 жилийн түүх яруу тодооор нотлон харууллаа. Бидний хоёр агуу их хөрш ОХУ, Хятад улс одоогоос 20, 30 жилийн өмнө Ардчиллыг таягдан хаяад агуу их Октябрийн үзэл санаагаар замнаж явааг бид олж харахгүй сохорчихсон явна.
2017-11-07
Зочин:
Долларыг 1000 болгоно гээд худлаа ярьж явсан бас Монголыг самралцсан луйварчид одоо л нэг эх оронч үзэлтэй болчихож гэнэ. Итгэхгүй ээ та нарт.
2017-11-07
Зочин:
Baahan ur tawij uls ornig dampuuruulchihaad odoo duugai bai.Balai MALNUUD
2017-11-07
зочин:
Энэ нөхдүүд өөрсдийгөө од гээд бодчхож
2017-11-07
Зочин:
Энэ 2 өөрийнхөө намыг төр барьж өр тавьж байхад дуугарч байхгүй яасан юм бол одоо л нээх ард түмэнд хайртай юм шиг .
2017-11-07
Зочин:
Энэ нэг балай өвгөн чавганц 2 ямар гавьяа байгуулсан юм. АН монголыг мөхлийн ирмэгт хүргэсэн биз дээ. АН-ынхан монголоос зайл.
2017-11-07
Зочин:
Chi ehleed zail MALAA
зочин:
хориг тавьж улс төр хиичихээд юугаа солиороод байнаа. Танай намын унагасан эдийн засагаас болж эмч багш нарынхаа цалинг нэмж чадахгүй байна шдээ.
2017-11-07
zochin:
demjih bsan um bol yaah gej horig tavisan um.ta nar enenees dor tusuv batalj bsan biz dee.ter uedee hurungu oruulaltiin uguujuu tootsoj bsan bol udiid ingej muugaa uzeh bsan um bolov uu.uursduusuu neg asuu daa
2017-11-07