Хүүхэд хамгааллын 36 төвийн 32 нь гадаадын санхүүжилттэй
2017-11-07

 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад салбарын Засгийн газрын гишүүд хариуллаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Ханиад томууны улирал эхэллээ. Урьдчилсан ямар арга хэмжээ авч  байна вэ. Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжиж байгаа арга хэмжээ ямар явцтай байгаа бол?

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-ЭМД-ийн сантай болсноор ханиад хүрсэн төдийг  анхан шатны эмнэлгүүдээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болно. Бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээрх хууль  тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  ЭМЯ долоо хоног бүр шуурхай хийдэг. Ханиад, томууг урьдчилан сэргийлэх асуудлаар шуурхай арга хэмжээ авах үүрэг өгсөн.  Гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүд ханиад томуунд их өртдөг. Ханиад томууны дэгдэлтээс сэргийлэхээр хатгаанаас урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа. Ханиад томууны ид үеийг хөнгөн давахад нь нэмэр болох үүднээс энэ вакциныг хийж байна.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Хүүхэд хамгааллын төвүүдийн санхүүжилттэй холбоотой асуудал дээр бид эргэж харах хэрэгтэй юм билээ. Хүүхэд хамгааллын 36 төв ажиллаж байгаагийн 32 нь гадаадын олон улсын байгууллагын санхүүжилттэй байна. Энэ нь ихэвчлэн шашны чиглэлтэй холбоотой. Тиймээс эргэж харах хэрэгтэй.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бид тодорхой ажил зохион байгуулж, хүн бүрийг бүртгэлтэй болгох хэрэгтэй юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм.

Н.Энх
 

Shuud.mn
Сонин хачин