Х.Амгаланбаатар: Гүтгэлэг хэрээс хэтэрлээ
2017-11-07

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг сарын өмнөөс гарч эхэлсэн МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын удирдлагуудтай холбоотой гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд өнөөдөр албан ёсоор тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай холбоотой төлбөртэйгөөр нийтлэгдэж буй бодит бус, гүтгэлгийн мэдээлэл хэрээс хэтэрч байгаа учир өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж байна. Энэ сарын 8-9-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбооны XXII Их хурал болно.  Миний бие энэ сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Тус сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа энэ сарын 3-ны өдрийн 17.30 цагаар дуусгавар болсон. Бүртгэж дууссанаас хойш хоёр өдрийн дараа  буюу  энэ сарын 6-ны өдөр Монгол-Германы хамтарсан "Про капитал" төвөөс "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны үйл ажиллагаанд судалгаа хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ судалгаагаар миний бие гурван нэр дэвшигчдийн сүүлийг мушгиж байгаа дүн гарсан байна. Судалгааны байгууллагаямар хүрээнд  ийм хурдан судалгааны дүнг гаргасан гэдэг нь эргэлзээтэй. Энэ хоёр өдөр амралтын өдөр таарч байгаа юм. Мөн намайг цагдан хоригдсон, ҮЭ-ийн гишүүдэд зориулж хүлээн авалт зохион байгуулж, санал авах, хайрцаглах үйл ажиллагаа явуулж байна гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа нь хэрээс хэтэрлээ. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч санхүүтэй холбоотой нэг ч баримт бичигт гарын үсэг зурдаггүй. Тийм эрх ч байхгүй. Гэтэл хэвлэлээр гарч буй мэдээлэлд их хэмжээний эд хөрөнгийн болон санхүүгийн зөрчилтэй гэсэн зүйлийг бичих боллоо. Иймд манай холбооны гишүүдийн зүгээс энэ бүх гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд тайлбар хий гэсэн хүсэлт тавьсан учраас хэвлэлийн хурал зарлаж бодит мэдээллийг хүргэж байна” гэлээ. 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.cmtu.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
MYE-iin ajliig oligtoi hiigeegui unagsan baij bas herengees ny idej uuj baisan hogiin neher be
2017-11-08
Зочин:
chi odoooo bolnooo zunduuuuunl idej uuuj shantaaaj hiiileee odooo uildverchniiii evleliiig uuur shine tuvshind avch yvah setgeltei unench hun hregtei shuuuuuuuu
2017-11-07
зочин:
4 жил ажилтануудын цалин хөлс нэмэгдээгүй амьдрал өдөр бүр доройтож ядуурлын эгнээнд 300 мянган хүн нэмж орлоо. Өөрийгөө дэвшүүлэх арга бодохоос өөр юм алга. Гүтгэлгэ гээд аргалах санаа байна. Дэд ерөнхийлөгчөө захирах биш түүгээр гар хөлөө хийдэг болжээ.
2017-11-07
hudlaa shuu:
Deeremchin
2017-11-07
Зочин:
Шалгуулчаач еерийгее
2017-11-07