Монгол, Японы сонгодог урлагийнханы хамтарсан тоглолт болно
2017-11-07

Монгол болон Япон Улс хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд УДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжим, Японы нэрт төгөлдөр хуурч Кайсэ Кёокотой хамтран “Сонгодог урлаг Азид Монгол ба Япон” концертыг эн сарын 9-ны 19.00 цагт тоглох гэж байна. Тус концертыг БСШУСЯ, Японы Шизоуку мужийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. 


Тус тоглолтод урилгаар гавяат жүжигчин Э.Амартүвшин, Болгарын дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан нар оролцох аж. Тэдний хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд алдарт Ж.Пуччини “Тоска” дуурийн гол дүрийг амилуулсан.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин