Улаанбаатар
Гадаадад эмчлүүлдэг 39 өвчний долоог эх орондоо эмчилдэг боллоо
2017-11-7

 

Гадаадад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн хоёр жилийн судалгаанаас хархад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна. Дээр гурван өвчний улмаас эмчилгээнд хамрагдсан иргэд нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71.2 хувийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68.9 хувийг эзэлж байна.

 

Иймд гадаад улсад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс доорхи долоон өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Үүнд : 

 

  • Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал,
  • Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац,
  • Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци,
  • Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул,
  • Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ
  • Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ,
  • Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ батаж байна

 

Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гурав ди абляц хэзээ хийгдэж эхлэх бол л гэж хүлээж байна даа
2017-11-07
Irgen:
Bugdiig ni Mongoldoo emchildeg bolooroi gej eruue.
2017-11-07