Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна
2017-11-08

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин