Дуут дохио нь зөрчилтэй 102 тээврийн хэрэгсэл илрүүлжээ
2017-11-08

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2017.10.30-ны өдрөөс эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулж буй. 


2017 оны 10 дугаар сарын 30,31, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар нийт 937 тээврийн хэрэгсэл шалгаснаас “Тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 102 зөрчлийг илрүүлэн ажилласан байна. Үүнээс зөвшөөрлийн хугацаа дууссан-30, зөвшөөрөлгүй-66, зөвшөөрлийн он засвартай-зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил илрүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Надаас бусад нь дуут дохионы зөвшөөрөлтэй юм бишүү. Хэдэн төгрөг өгөөд авдаг юм бий. Бүгдээрээ л адил байяа.
2017-11-08