Трампын Өмнөд Солонгос дахь айлчлал эхэллээ
2017-11-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын гол түнш болох Өмнөд Солонгос улсад гэр бүл болон хамтрагчдынхаа хамтаар хүрэлцэн ирлээ.

 

 

Трампыг тус улсад ирэх үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хүлээн авчээ. Тэгвэл хоёр улсын удирдагчдын хамтарсан дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар Хойд Солонгосын цөмийн заналхийллийн асуудлаар ярилцсан байна.

 

Цагаан ордны тэргүүнийг Японд айлчилж байхад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Трампыг “үг, үйлдлээ болгоомжтой байх”-ыг анхааруулсан юм.

 

Трамп Сөүлд ирэх үедээ “Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэж мэдэгдээд Өмнөд Солонгос улсад стратегийн зэр зэвсэг худалдахыг зөвшөөрсөн байна.

 

Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийх үеэр Трамп Япон болон Өмнөд Солонгосыг сүүлийн үеийн зэвсгээр зэвсэглэхээ мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин