Зар сурталчилгааны журмыг зөрчжээ
2017-11-08

Нийслэлийн Тээврийн газраас “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэлд шалгалт явуулжээ.

 

Шалгалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг дагаж мөрдөөгүй 45 зөрчил илэрсэн бөгөөд тухайн зөрчлийг газар дээр нь хуулуулж, арилгуулжээ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ

 

Shuud.mn
Сонин хачин