Авлигын хэргээр баригдсан эрхмүүдийг зочид буудалд хорьжээ
2017-11-08

Саудын Араб улс түүхэндээ анх удаагаа авлигын эсрэг кампанит ажил зохион байгуулж, буруутай этгээдүүдийг шууд баривчлан хорьж байна.

 

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман

 

Уг авлигын эсрэг ажлыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, 32 настай Мухаммед бин Салман өөрөө удирдан явуулж буй бөгөөд мөн өнгөрсөн амралтын өдөр Авлигатай тэмцэх газрын даргаар улиран сонгогдсон аж. Тэрбээр “Авлигачдаас улсаа цэвэрлэх цаг ирлээ” гэж мэдэгдэв.

 

Авлигын хэргээр хунтайж, сайд болон бизнесмэн гэх 11 хүнийг баривчилжээ.

 

“Энэ бол дөнгөж эхлэл. Авлига авсан бүхнийг бид шийтгэх болно. Баригдаад буй хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлига авсан гэх хангалттай нотлох баримтууд байгаа. Одоогоор байцаалтууд үргэлжиж байна” хэмээн тус улсын Ерөнхий прокурор Шейх Сауд аль Можеб өчигдөр төв телевизээр мэдэгдсэн аж.

 

Баривчлагдаад буй хүмүүсийн дунд тэрбумтан, бизнесмен Аль-Валид бин Талал болон дөрвөн сайд багтсан нь олныг гайхшруулж байна.

 

Тэднийг нийслэл Рияад хотноо байрлах тансаг зэрэглэлийн “Ritz-Carlton” буудлын өрөөнүүдэд нэг нэгээр нь байршуулжээ. Мөн интернэт болон утас ашиглахыг хориглосон байна. Уг үйл явдалтай холбогдуулан “Ritz-Carlton” зочид буудлынхан бүх үйлчлүүлэгч болон ажилчдаа тараасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mongol.:
Shat daraaldan avilgacid hen ni heniigee barih yum.
2017-11-09
mongol.:
Shat daraaldan avilgacid hen ni heniigee barih yum.
2017-11-09
Зочин:
Ингэж дарга нараас эхлэх ёстой байтал манайхан айгаад зуучлагч болох мэргэжилтэн байцаагч нартай хаяа нэг ажил хийсэн болж дүр эсгэх юм даа
2017-11-08
Зочин:
Уг нь авилгалын хэрэг дарга нараас эхлээд
2017-11-08
dsn:
zuv uls oron ard olnii hugjiliin tuluu ingej temtseh heregtei!
2017-11-08