Улаанбаатар
Чөмгөө ташсан бол ТАНЫ хохь
2017-11-8

Улаанбаатар яагаад зөвхөн машинд зориулж зам тавьдаг юм бэ. Бас яагаад зөвхөн автозамаа цэвэрлэдэг юм бэ.

 

 

Улаанбаатарын зам өргөсөж, өндөрсөж чухам гоё болж байгаа гэнэ. Уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн гэх хачин чамин үгстэй мэдээ хөврөөстэй. Ингэж хачин гоё болгохдоо явган замаа мартсан газар цөөнгүй. Автозам тэгээд хайс хашлага. Машин зэрэгцэж, зөрөлдөөд ОРК-оороо дуудуулан автозам дээр явах ганцхан сонголттой. Товчхондоо Улаанбаатар зөвхөн машинд зориулж зам тавьж, замаа засдаг. Улаанбаатарыг хүнд бус машинд ээлтэйг өвөл харин ч мэдрүүлнэ.

 

Цас оров оо. 11 дүгээр сарын анхны цас гээд хүмүүс ихээхэн хөөрцөглөв. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн үгээр бол сайхан зүйлийг сайхнаар нь мэдэрч байгаа нь тэр. Харин цас орсны орой бас маргааш нь нийслэлчүүд бараг л мөлхлөө, машинтай нь ч, явган нь ч. Зам талбай бүхэлдээ мөстөж, халтиргаа үүссэнээс тэр. ТҮК-ийнхэн өчигдөржингөө цэвэрлэж, арай гайгүй болгов. Гэхдээ өнөө л янзаараа машин замаа цэвэрлэж, явган замын халтиргаа гулгааг хаячихаж, өнөөдөр ч мөстсөн хэвээр. Машин замынхаа цасыг явган зам дээр овоолж, тэр нь өдөр хайлж, шөнө нь мөстөнө. Тэгээд машингүй хэсэг бүлэг нь мөлхөх шахан бээцэгнэж явна. Халтиргаанаас үүдэж, машин мөргөлдвөл хайран. Харин хүн унаж бэртвэл хохь нь бололтой.

 

Өчигдөрийн мэдээгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд халтирч унан бэртэж, гэмтсэн 200 гаруй хүн хандсан байна. Тэр хүмүүсийн ихэнх нь халтирч унан, гар хөлөө гэмтээсэн оноштой байгааг эмч хэлэв. Эмнэлгийн ачаалал 100 хүнээр нэмэгдэж, ээлжийн нэг эмч 50-60 хүн үзэж буй аж.

 

Улаанбаатарын явган зам гоёмсог гэж жигтэйхэн. Гял цал, гялгар гөлтгөр. Гэвч тэр гялгар гөлтгөр нь өвлийн улиралтай, цас ихээр ордог улсын нийслэлд үнэхээр тохиромжгүй. Төв талбайгаасаа эхлээд гудамж зам нь бүхэлдээ савж унаад, тархиа хагалах зориулалттай. Товчхондоо бээрчихсэн аалз шиг л явахгүй бол бэртэж гэмтэх энүүхний асуудал. Бүхэл бүтэн гурван сар өвөл үргэлжилж, цас ордог нийслэл хот маань яагаад ийм иргэнтэй ээлгүй юм бол?!

 

Дээр нь аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй. Бүр журмаар хүлээсэн үүрэг. Гэтэл цэвэрлэнэ гэж үнэндээ гурилдаж, зөвхөн шатаа тойруулаад цэвэрлэсэн байгууллагууд зөндөө. Үнэн хэрэгтээ байшин бүрээ шахаж барьсан Улаанбаатарт байгууллага бүрт 50 метрын орчин ч байхгүй. Алга дарам газрыг цэвэрлэчих сэтгэлгүй, зөвхөн шатаа шүүрдээд зогсч байдаг хувиа хичээгчид олон байна.

 

Улаанбаатар хүнд бус зөвхөн машинд зориулагдсан хот. Автозамаа засч сайжруулна, өргөснө. Явган замаа хаячихна. Машин замаа цэвэрлэж цэмбийлгэнэ. Явган зам дээр цасыг нь овоолоод орхичихно.  

 

Цас ороход баярлаж, баясах амархан. Харин цасны дараах пянг даах хэцүү. Тэр тусмаа машингүй хүмүүс бол унаж бэртэхгүйн төлөө амь тэмцэнэ. Харин унаад чөмгөө ташвал таны, миний, чиний хохь.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hohinee hotiin dargaaraa huduunii tuv aimgiin guilgachinguudiiig taviad bai
2017-11-27
Зочин:
ЯВГАН ХҮНД ЗОРИУЛЖ ЗАМ ЗАСААГҮЙ БАЙЖ, АВТОМАШИНЫ БӨГЛӨРӨЛ ГЭЖ ЯРИХ НЬ НЭЭРЭЭ Л УТГАГҮЙ ЮМ АА
2017-11-24
ИРГЭН:
ЯДУУЧУУД ЯВГАН НҮЦГЭНЭЭСЭЭ БОЛЖ ЧӨМГӨӨ ТАШИЖ БАЙХАД БАЯЧУУД САЙН ДУРААРАА ЧӨМГӨӨ ДУНДРУУЛНА ГЭЖ БАЙДАГ ТЭНГЭР ГАЗАР ШИГ АМЬДРАЛЫГ ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛЖ.АРД ТҮМЭН НЭГДЭЖ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХОРОО БҮЛЭГЭМҮҮД БАЙГУУЛЖ БИДНИЙ ДЭЭРЭЭС ШЭЭЖ БАЙГАА МАНАН-ГИЙН ЭСРЭГ ТУУШТАЙ ТЭМЦЭХГҮЙ БОЛ ХЭН НЭГЭНД ИТГЭЖ ДООДОХЫ НЬ ХАРСААР ТУРЖ ҮХЛЭЭ.
2017-11-23
Баадай:
2017-11-17-ний өглөө 1-р төрөхийн хашаны араар тойрч урагш эргэхэд золтой халитраад унасангүй. Үүгээр жирэмсэн эх, хүүхэд,, хөгшид яаж явах юм бэ. Нийслэл, Дүүрэг, Хороо, эмнэлэгээс анхаараачээ. Төрөх эмнэлэгийн гадаа ийм байгааг мэддэг болов уу энэ төрийн түшээд?
2017-11-17
Зочин:
зөв юм бичсэн сэтгүүлчдээ баярлалаа,Яг үнэн шүү
2017-11-15
зочин:
жижиг албан газрууд дөнгөж хүн орох үүднийхээ орчим дэвсгэр тавих л хэмжээний газраа цэвэрлэсэн байх юм явган хүний замууд мөстөөд явах ч арга алга бүгд л чөмгөө ташиж хохирох юм даа
2017-11-15
irgen:
12 HYNTEI BAIGUULAGA YAAJ 50 METR GAZAR TSEVVERLEJ BARDGIIM BEE TER NI MASHIN ZAM ORTSON GAZRUUD DIILHGUISHDEE
2017-11-13
Buxiin urguu musuu ceverleechee:
Buxiin Urguunii Buduun dargaa musuu xusaachee. Jiliin jild tand zoriulj uudniixee l urd taliig ceverleed busad xesgii ni uldeex yum ta 2 xuluuruu neg ter xaviaraa tavargaj chumuguu tashdaa.
2017-11-13
Зочин:
Хэрэв анзаарсан бол солонгос хоолны газрууд цас орж байхад ороод дууссаны дараахан цасаа шүүрдчээд хажуугаар нь халтирахгүй гарч байсан. Гэтэл манайхан тэр үед ямар гоё цас орчвоо гээд л байсан. Үндэсний онцлог. Ямар ч бодолгүй алсын хараагүй ажилсаг биш учраас бид бүгдээрээ өнөөдөр ийм арчаагүй байгаамшдээ бүх юман дээр.
2017-11-12
zobiur:
эн өвлиг дөнгж эхлж бхд яж барнаа.дарга нр явгн замар явдггүй .тэд өөрсдинхө зорчдг замыг тавьна цэвэрлэнэ. тэгэхгүй бл машинд н дуу орчхн. машинтй хүн явганы зовлнг яаж ойлгох.?явгн хүн бол явган л хүн.машины үнэнд хүрэхгүй бха!?
2017-11-09
иргэн:
Улаанбаатарт цас орвол автомашины замын цасыг цэвэрлээд явган хүний зам, шатны цас мөсийг хавар болж хайлтал нь үлдээнэ, машинтай явдаг хүн бол хүн, явган хүн бол хүн биш, хөдөө цас орохоор хотын бидний 1 өдрийн цалинг хүчээр суутган авч малд өвч худалдан авч өгнө, яагаад гэвэл мал төрийн хамгаалалтанд байдаг амьтан, жирийн иргэн бол төрийн хамгаалалтанд орохгүй, ийм л сонин төрийн тогтолцоотой улс болоод байна
2017-11-09
Лянь Фу Дао:
МАН -ын хужаа дарга нарын дарга болгож хүмүүсийг голдуу хөдөөний юм үзээгүй маанагуудаар сонгодог нь эртний манж хятадын улалжлалт бодлого юм.
2017-11-09
Зочин:
Дүүргийн дарга нар хүний чөмгөнд нугасгүй дашингуутаа дор нь ховх сорно
2017-11-08
Зочин:
Хүмүүсээ зам цэвэрлэхгүй бол татвараа битгий төл
2017-11-08
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-11-08
Иргэн:
Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож байх хэрэгтэй. Цаг ууртаа тохируулж барилга байгууламж. зам энэ тэрээ барих ёстой. Гялгар хавтангууд манайд таарахгүйшүүдээ цас хаялмагц маш их гулгаа бий болно. Харамсалтай юмдаа ийм юм хийлгэсэн, хийсэн хүнийг манайх тоохгүй юм. Бусад улсад бол гэмт хэрэгт орох юм. Гэмтсэн хүн болгоныг тэр хүнээс зардлыг гаргуулах гэх мэт арга хэмээ авдаг юмдаа.
2017-11-08
irgen:
yavgan hynii zamaa zeverleechee ene hot dyyrgiin darga nar gej ajil hiideggui umnuud, ajlaach medehgui
2017-11-08
Зочин:
Хотын дарга, чөмөг идэх дуртай юм болов уу?
2017-11-08
Зочин:
TSASNY PROBLEMTEY KHOTYN DARGAA , YANA DAA . IIM ASUUDLAA SHIIDEJI CHADAKHGUY , TEGEED YU CHADAKH BAYNAA?
2017-11-08