Улаанбаатар
Вьетнамд хар салхины улмаас 49 хүн амиа алджээ
2017-11-8

Энэ долоо хоногийн эхээр Вьетнамын төвийн хэсгийг “Дамри” нэртэй хар салхи дайран өнгөрсөн билээ. “Уг байгалийн гамшгийн уршгаар 49 хүн амиа алдаж, 30 хүн сураггүй алга болсон” хэмээн тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.

 

 

Хар салхи Ханьхоа, Фуйен мужид их хэмжээний хохирол учруулсан бөгөөд ойролцоогоор 40 мянган хүн орон гэрээ алджээ.

 

Засгийн газар яаралтай тусламжуудыг гамшгийн бүсэд хүргэж байгаа ч хохирогчдын тоо улам нэмэгдэж буй учир олон улсаас яаралтай тусламж хүссэн байна.

 

Европын холбооны дэргэдэх Хүмүүнлэгийн байгууллага, “Улаан загалмай” нийгэмлэг Вьетнамд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин