Улаанбаатар
Жиргээчид 280 тэмдэгтээр жиргэх боломжтой боллоо
2017-11-8

Твиттер сүлжээ тэмдэгтийнхээ тоог нэмэгдүүлэхээр болсон талаараа өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн билээ.

 

 

Олон жилийн турш жиргээчид 140 тэмдэгтэд багтаан өөрийн үзэл бодлоо твиттер хуудастаа илэрхийлдэг байсан юм.

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн жиргээчид өөрийн үзэл бодлоо 140 бус 280 тэмдэгтэд багтаан илэрхийлэх боломжтой болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси өөрийн твиттер хуудсаараа дамжуулан уламжлав.

 

Япон, Өмнөд Солонгос, Хятад хэлээр жиргэдэг хэрэглэгчид 140 тэмдэгтээр л жиргэх боломжтой гэнэ.  Учир нь эдгээр орнуудын хэлнүүд цөөн тэмдэгтээр их утга илэрхийлдэг аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин