Охиныг хайхад Хятадын талаас дэмжлэг хүсчээ
2017-11-08

 

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна. Одоогоор цагдаагийн болон албаны, сайн дурын 510 орчим хүн охиныг эрэн хайж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Замын-Үүд дэх цагдаагийн албанаас Эрээн хот дахь Монгол Улсын консулд албан тоот явуулж, Хятадын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт явуулсан байна. Энэ дагуу Эрээн хотын хууль хяналтын байгууллага нутаг дэвсгэртээ охиныг эрэн хайж буй аж.

 

 Охины талаарх үнэн бодит мэдээллийг таван сая төгрөгөөр худалдан авах юм байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Шалга:
Би цагдаа байсан бол одоо эцэг эхийг нь шалгана.
2017-11-08
1:
Хөөрхий нялх амьтаныг эрж хайхад хэрэг болох бол хандивын данс нээж болдоггүй юм болуу. Тэгвэл боломжоороо багахан ч болохноо нэмэр болохсон. Өөрөөр туслаж чадахгүй юм чинь. Дэмий сэтгэгдэл бичиж сууснаас дээр юм болуу гэж бодоод.
2017-11-08
dds:
Урагшаа гарсан байх магадлал бага байхаа. Урагшаа машинууд хяналтгүй гардаг л даа. Тэд нар нь тагнуул болон хилийн цэргийн машинууд байдаг. Аз нь л таарахгүй бол тэд нартай хамт гаргах тохиолдолд хэцүү. Тэгэхээр нэг балиар новш хулгайлсан байх магадлал нь арай өндөр. Хөөрхий нялх амьтныг хулгайлж байдаг яасан зэвүүн хулгайч вэ чи тамд шатахаасаа өмнө эргүүлж явуул наад хүүхдээ. Чи аягүй бол энийг уншиж байгаа даа.
2017-11-08
p:
hil gaaliar garsan bl kamer.t haragdad durs n uldsen bn bha. Oldoosoi do zailuul tr bagsh eej 2.t n hariutslaga tootsoh heregtei
2017-11-08