Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг “Мандах наран”-гаар шагналаа
2017-11-08

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг хоёр улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы эзэн хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнажээ.

 

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр шагналыг гардуулж өглөө.

 

С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил уйгагүй зүтгэж байгаа юм.

 

Тэрээр  1997-2001 он, 2012-2017 онуудад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан туршлагатай дипломатч юм. Түүний сэтгэл, зүтгэлийн үрээр  эдүгээ 45 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол, Японы харилцаа Стратегийн дотно түншлэлийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байна.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Mundag diplomatch hun shuu.tand bayar hurgej eruul enh az jargal sain saihniig husen yerooye.
2017-11-09
зочин:
Шагнал нүдээ олно гэдэг энэ дээ. Хэнч маргахгүй.
2017-11-08