Улаанбаатар
Дуут дохионы зөрчлийг 100 мянган төгрөгөөр торгоно
2017-11-8

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгай дуут дохиог цэгцлэх үүргийг цагдаагийн байгууллагад өгөөд буй. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна.

 

Ажлын хэсэг 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гудамж, замд хяналт шалгалт хийж буй. Шалгалтаар нийт 102 зөрчлийг ирүүлсэн байна. Дуут дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан-30, зөвшөөрөлгүй-66, зөвшөөрлийн он засвартай-3, зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил илрүүлжээ. Зөвшөөрөлгүй гэрэл дохионуудыг хураан авсан байна. Харин бусад тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгож, жолоочоос гурван оноо хасчээ.

 

Мөн тусгай дуут дохио ашиглах эрхтэй байгууллагуудыг шалгасан байна. Тухайлбал, ГХЯ, нийслэлийн төр захиргааны авто бааз, ИНЕГ, ЦЕГ-ын авто бааз зэрэг найман байгууллагын 1100 гаруй тээврийн хэрэгслийг шалгажээ.

 

Өнөөдрийн байдлаар 1412 тээврийн хэрэгсэл тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцож буй. Шалгалт эхэлсэн 10 дугаар сарын 30-наас хойш нэмж зөвшөөрөл олгоогүй гэдгийг замын цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

 

Б.Энэрэл

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дуут дохионоос гадна прожектор зоочихын. Хурааж аваач.
2017-11-09
Зочин:
100 aar torgodog bol margaash mashindaa alag gerel changa yarigch avch tavii
2017-11-08
Иргэн:
Бага байна аа тогуулииг нэмэгдүүл согтуугаар жолоо барьсан новшнуудыг жолооны эрхииг нь 5 жилээр хасаж таван саяар торго тэгвэл орой руу нь орох байх
2017-11-08